Wednesday, April 9, 2025

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ

Date:

Улсын Онцгой комисс хуралдаж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх болон есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Олон улсад коронавирусийн халдвар дэгдсэний улмаас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорионы дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгүүдийг хаасан юм.

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс, их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 14-нөөс эхлүүлэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ хичээлийг зайнаас танхимаар зохион байгуулах шийдэлд хүрсэн байна.

Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...