Sunday, November 24, 2024

Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд хэрхэн хичээллэж, суралцаж байна вэ?

Date:

Нийт 1.2 тэрбум хүүхэд хичээлдээ явж чадахгүй болж, хөл хоригджээ.

Дэлхий даяар коронавируст “COVID-19” цар тахал дэгдээд буй энэ үед бөмбөрцгийн өнцөг булан бүрт бяцхан хүүхдүүд ихэнх нь хөл хорионд орж, сургуульдаа явж чадахгүй байгаа ч хичээлээ янз бүрийн хэлбэрээр хийж, сурч мэдэхийг хойш тавилгүй хичээж байгаа ажээ. Тодруулбал, “COVID-19” цар тахлын улмаас 1,2 тэрбум орчим хүүхдэд боловсрол олгох үйл ажиллагаа тасалдаж, хүүхдүүд боловсролын шинэ арга барилд суралцаж байна.

НҮБ албан ёсны сайтдаа энэ талаар зурагт мэдээлэл бэлтгэн нийтэлжээ. Уг сайтад “Цар тахлаас суралцахуй” гэсэн гарчигтай нийтлэгдсэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Этиоп улс. Жаал хүү гэртээ радио сонсон хичээлээ хийж байна. Тус улсад сурагчдын хичээлийг ийнхүү радиогоор дамжуулж байгаа юм байна.
Хөдөө нутагт амьдардаг хүүхдүүдэд интернэт, гар утасны хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Гүрж охин бүлгийн чатаар багшийнхаа илгээсэн гэрийн даалгаврын хариуг шалгаж байна. Тэрбээр гурван дүүтэйгээ ээлжилж ээжийнхээ гар утсыг ашиглан хичээлээ хийдэг аж.
Эквадорын Амазоны алслагдсан бүсэд интернэт байхгүй. Тиймээс багш нь сурагч охинд сурах бичиг, гарын авлага өгснөөр хичээлээ бие даан үргэлжлүүлэхээр болжээ.
Киргизстаны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн дурынхны үйл ажиллагаа ихээхэн тус дэм болдог. Зураг дээр сайн дурын ажилтан бяцхан хүүгийн гэрийн даалгаврыг интернэтээс татаж өгч байна.
Болив дахь хоргодох байранд амьдарч буй Венесуэлийн дүрвэгсдийн хүүхдүүдэд сургалтын хэрэгсэл, ном, сурах бичиг, тоглоом авчирч өгч байгаа нь.
Иордан дахь дүрвэгсдийн лагерьт өсвөр насны сири охин бусад хүүхдүүдэд хичээлээ хийхэд нь тусалж байна.
Македонид хүүхдүүдэд зориулсан йогийг телевизээр зааж байна. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж буй арга хэлбэр юм.
Зарим оронд хүүхдүүд сургуульдаа эргэж ороход бэлэн болжээ. Египтэд анги танхимуудыг халдваргүйжүүлж байгаа нь.
БНХАУ-ын Чинхай мужид оюутнууд “COVID-19”-өөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан зааварчилгаа бүхий ухуулах хуудсыг сурагчдад тараажээ.
Дэлхийн олон улс оронд хүүхдүүд хэзээ сургуульдаа буцаж орох нь тодорхойгүй хэвээр байна.
Кот-д’Ивуарт амны хаалт зүүх, гараа байнга угаах зэрэг хатуу арга хэмжээнүүдийг авсны үндсэн дээр өнгөрсөн тавдугаар сард ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: https://news.un.org/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...