Friday, April 18, 2025

НҮБ: “COVID-19”-ийн улмаас тураалтай хүүхдийн тоо нэмэгдэж байна

Date:

НҮБ-ын Хүүхдийн сан энэ сарын 27-ны өдөр мэдэгдэл гаргаж, “COVID-19” цар тахал өвчний нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөөллөөс болж, 2020 онд тав хүртэлх насны тураалтай хүүхдийн тоо 6.7 саяар нэмэгдэж, тэжээл дутагдалд орох эрсдэлтэй байна гэжээ. Анагаахын шинжлэх ухааны үүднээс туранхай гэдэг нь хүний бие өвчин эсвэл тодорхой хүчин зүйлээс болж жингээ алдахыг хэлдэг бөгөөд стандарт хангасан жингээс 10 хувиар бага бол туранхай гэж үздэг байна. Хэт туранхай байдал нь хүүхдүүдийг тамир сул, өсөлт удаан болгодог бөгөөд нас барах өндөр эрсдэлд хүргэдэг аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээллээс үзэхэд, цар тахал дэгдэхээс өмнө 2019 онд 47 сая хүүхэд хэт туранхай байсан гэнэ. Хэрэв аль болох хурдан арга хэмжээ авахгүй бол энэ жил дээрх тоо нэмэгдээ 53.7 саяас давах магадлалтай байна. Судалгаанаас харахад, эдгээр хүүхдүүдийн тал хувь нь Өмнөд Азид, 30 орчим хувь нь Африкийн Сахарын элсэн цөлийн өмнө хэсэгт байгаа ажээ. Бага болон дунд орлоготой орнуудад энэ жил тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн дутагдал 14.3 хувиар өсч, улмаар сард 10 мянга гаруй хүүхэд нас барах магадлалтай байгаа юм байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенрейтта Х.Форе “Энэхүү цар тахлын улмаас зарим газрын ядуурал, хоол хүнсний хомсдол нэмэгдэж, хоол тэжээлийн үндсэн үйлчилгээ, хангамжийн гинжин хэлхээ тасалдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсч байна. Хүүхдийн хоол хүнсний чанар буурч, хоол тэжээлийн дутагдал нэмэгдэж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...