Friday, April 18, 2025

Сингапурын Ерөнхий сайд тангаргаа өргөжээ

Date:

Сингапурын Ерөнхий сайд Лий Хсиен Лоонг өчигдөр буюу энэ сарын 27-ны орой тангаргаа өргөж шинэ засгийн газрын ажилдаа оржээ. Лий Хсиен Лонг тангараг өргөх үеэр үг хэлэхдээ, миний бие шинэ Засгийн газартайгаа ард түмний амьдралын бэрхшээлийг шийдвэрлэж, шинэ боломжийг эрэлхийлэхийн тулд бүх хүчээ дайчлан, улс орныхоо эдийн засгийг аль болох хурдан сэргээхийн төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Тэрбээр мөн шинэ коронавирусийн цар тахал Сингапурын эдийн засаг, нийгмийн хөгжилд урт удаан хугацаагаар нөлөөлж, хүмүүсийн амьдрал ахуйд сорилт болно. Засгийн газрын тэргүүлэх зорилт бол ажлын байраар хангахыг баталгаажуулах явдал юм. Гэхдээ ажилчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд барилгын салбар зэрэг зарим салбарын ажлууд мөн нэлээд урт хугацааны дараа ажлаа бүрэн эхлүүлэх шаардлагатай байна гэжээ.

Лий Хсиен Лонг Сингапурыг урт хугацаанд хөгжүүлэхийн тулд шинэ салбарыг нээж, шинэ ажлын байрыг бий болгож, хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжүүд болон ажилчдыг шинээр хөгжсөн салбарт шилжүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. Ингэхын тулд ажилчдыг засгийн газрын тусламжтайгаар бэлтгэл сургалтад хамруулж, шинэ ажилд ороход нь боломж бүрдүүлж өгөх гэнэ.

Лий Хсиен Лонг энэ сарын 25-ны өдөр шинэ Засгийн газрын гишүүдийн нэрсийг зарласан юм. Тэрбээр өөрөө Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллаж, Хенг Свий Кеат Ерөнхий сайдын орлогч бөгөөд Эдийн засгийн бодлого зохицуулалтын сайд, Сангийн сайдаар ажиллахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...