Wednesday, November 27, 2024

АНУ-д коронавирусийн вакциныг өргөн хүрээнд туршиж эхэллээ

Date:

АНУ-ын биотехнологийн “Moderna” компани өөрсдийн бүтээсэн коронавирусээс урьдчилан сэргийлэх вакциныхаа гуравдугаар шатны туршилтыг эхлүүлжээ. Компанийн албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн байна. Гуравдугаар шатных гэдэг нь өмнөх хоёроосоо илүү өргөн хүрээнд явагддагаараа онцлогтой бөгөөд 30 000 сайн дурын хүнд тарих юм байна. Энэ вакциныг хийхэд АНУ-ын Засгийн газраас 500 сая орчим ам.доллар гаргаж өгчээ.

Коронавирусийн цар тахлын дэгдэлт гарснаас хойш өргөн хүрээнд туршигдаж байгаа анхны вакцин нь ийнхүү “Moderna”-гийнх болж байна.  

АНУ “Moderna”-д 500 сая ам.доллар өгснөөс гадна http://“Pfizer” компанид мөн энэ зорилгоор хоёр тэрбум ам.доллар олгосон гэж мэдэгдэж байсан билээ.  

Эх сурвалж: http://lenta.ru/news

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт...

Хөгжим судлаач, доктор Ж.Энэбиш Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн...