Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын башёгийн 10 дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн баруун жигүүрийн тав дахь бөх Хокүтофүжийг ошидаши мэхээр төвөггүйхэн давснаар ганцаар өвдөг шороодолгүй тэргүүлж эхэллээ. Учир нь озэки Асанояма өнөөдөр сэкивакэ Митакэүмид өвдөг шороодсоноор тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдав. Их аваргын араас Асанояма озэки болон маэгаширагийн зүүн жигүүрийн 17 дахь бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар есөн даваа, нэг унаатай нэхэж байна.
Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр маэгашира Рюдэнд унаснаар дөрвөн даваа, зургаан унаатай болжээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Тэрүцоёшиг өвдөг шороодуулснаар долоон даваа, гурван унаатай болжээ. Тэрбээр үлдсэн өдрүүдэд нэг давах юм бол 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлнэ.
Жюрёо зиндаанд барилдаж буй монгол сүмочдоос Миторюү Б.Төрболд долоон даваа, гурван унаатайгаар тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд бичигдэж байна. Тус зиндаанд Миторюу Б.Төрболдоос гадна хоёр бөх долоон даваа, гурван унаатай тэргүүлж байгаа ажээ. Жюрёод барилдаж буй Хоошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров нар өнөөдөр учраагаа давж зургаан даваа, дөрвөн унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Мөн Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Дайшохо Ч.Шижирбаяр нар ээлжит даваагаа авч, дөрвөн даваа, зургаан унаатай болжээ. Харин Чиёошома Г.Мөнхсайхан, Азүмарш С.Тодбилэг нар өвдөг шорооджээ.