Токио хотын “Рёогикү Кокүгикан” ордонд болж буй мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын башёгийн найм дахь өдрийн барилдааны дараах байдлаар тэргүүлэгчдийн жагсаалтад нэлээд өөрчлөлт оржээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Асанояма нар учраануудаа давж нэг ч өвдөг шороодолгүй тэмцээнийг тэргүүлж эхэлсэн бол тэдэнтэй адил унаагүй явсан сэкивакэ Митакэүми сэкивакэ Шодайд унаснаар анхны ялагдлаа хүлээн, башёг тэргүүлэгчийн эгнээнээс хасагдав. Ийнхүү их аварга Хакүхо, озэки Асанояма нарын араас долоон даваа нэг унаатай сэкивакэ Шодай, Митакэүми, маэгашира Тэрүнэфүжи Г.Ган-Эрдэнэ нар нэхэж байгаа юм.
Жюрёо зиндаанд наймдугаарт эрэмбэлэгдсэн бөх Вакамотохарү тэргүүлж долоон даваа нэг унаатай тэргүүлж түүний араас монгол сүмоч Миторюү Б.Төрболд зургаан даваа хоёр унаатай хамгийн ойрхон нэхэж байгаа бол тэдний араас Хоошорюү С.Нямсүрэн, Ичиножо А.Ичинноров нарын монгол сүмочид таван даваа, гурван унаатай жюүрёог хошуучлагчдын гуравдугаар эгнээнд бичигдэж байна.