Sunday, November 24, 2024

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа

Date:

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн төсвийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн танилцуулгыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Солонго хүргэлээ. Дараа нь хуралдаанд Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц зураг төсөл боловсруулах уралдааны дүнг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц, зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн. Бүтээлүүдийг 2020 оны 5 дугаар сарын 12-17-ны өдрийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудсанд байршуулж, иргэд олон нийтийн саналыг нээлттэй авчээ. Нийт 55823 иргэд санал өгч, уралдааныг дүгнэх комисс удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн байна. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцлээ

Мөн өнөөдрийн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв. Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар болон Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн шинжилгээний ажиглалтын талбайн газрын танилцуулгуудыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн газар доорх гүний худгууд болон дэвшилтэт технологи бүхий гүний ус цэвэршүүлэх байгууламжийн газар, Тэрэлж-цэвдэг судлалын харуулын шинжилгээний ажиглалтын талбай, хөдөө аж ахуйн цаг уурын бэлчээрийн төлөв байдлын явуулын судалгаа шинжилгээний ажиглалтын талбай бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...