Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Төв аймагт ажиллаж “Шинэ Зуунмод”, “Майдар хот”-ын төслүүдтэй танилцжээ. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлэх нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нэг арга хэлбэр юм. Тиймээс Шинэ Зуунмод, Майдар хотуудыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулана гэдгээ Барилга, хот байгуулалтын сайд хэлжээ.


