Sunday, November 24, 2024

Франкфуртын тусгай үүргийн онгоцоор 226 хүн Европыг зорьжээ

Date:

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү 2020 оны долоодугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид нийт 176 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг хэллээ. Эдгээр сорьцуудыг нарийвчлан үзвэл энэ сарын 25-нд Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-ын зүгээр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээнд онцгой анхаарч байгаа гэдгийг Д.Нямхүү эмч хэллээ. Өчигдөр тандалтаар Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгээс нийт долоон сорьц авчирч шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн ажиглах байранд байгаа 16 хүний сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн сорьцноос коронавирус илрээгүй байна.

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 288 болоод байгаа бөгөөд үүнээс 118 хүн эмчлэгдэн эдгэрч гарчээ. Одоо ХӨСҮТ-д 70 хүн эмчлэгдэж байгаагийн 61 нь хөнгөн, 9 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа ажээ. Түүнчлэн ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байгаа аж. Коронавирусийн халдвар авсан ч эмчлэгдэн эдгэрч сувилалд гарсан 23 хүнд вирус дахин илэрснээр тэдний хяналтын хугацааг сунган хянаж байгаа. Тэдний 11 хүнийх нь гурван удаагийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан тул гэрийн нөхцөлд тусгаарлагдах хяналтад шилжжээ.

Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрахаар өнөөдөр Франкфурт руу тусгай үүргийн онгоц ниссэн. Уг онгоцоор Монгол Улсаас 226 хүн явсан гэдгийг Д.Нямхүү эмч онцоллоо. Эдгээр иргэддээ ХӨСҮТ-өөс өөрсдийгөө хамгаалах талаар нарийн зөвлөгөө өгсөн байна. Монгол Улсаас гадаад руу явж байгаа иргэдийг цар тахлын нөхцөл байдал хэвийн болтол эргэж ирэхгүй гэсэн зөвшөөрлийн дагуу хэвийн явуулж байгаа ажээ. Энэ удаа Европ руу, “COVID-19”-ийн голомтот халдвартай бүс рүү зорчиж байгаа иргэддээ эрүүл мэндээ хамгаалж, өөрсдийгөө халдвараас бүрэн сэргийлэх талаар ХӨСҮТ-өөс зөвлөгөө өгч, тухайн улс орон нь шаардсан хүмүүст коронавирусийн шинжилгээ хийн, 72 цагийн дотор хариуг нь өгсөн юм байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...