Sunday, November 24, 2024

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Date:

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. Зорчих хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан Завхан аймгийн хэмжээнд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлжээ.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой нутаг дэвсгэрт тооцогддог. Энэ долоодугаар сарын 14-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын өвчлөлөөс болж нас барсан. Мөн Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар биеийн байдал нь хүндэрсэн ч цаг алдалгүй эмчлүүлсний дүнд биеийн байдал нь сайжирч байгаа юм байна. Түүнчлэн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй тусгаарлалтад орсон бөгөөд тарваган тахал өвчин илрээгүй ажээ. Хэдийгээр тарваган тахал илрээгүй ч нийслэл хот руу зөөвөрлөн орж ирэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Учир нь тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их. Өөрөөр хэлбэл, байгалийн голомтот гоц аюулт халдварт өвчин болох тарваган тахал нь “COVID-19” халдварт цар тахлаас дутахгүй аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна.

Тарваган тахал халдвар дамжих зам :

  • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
  • Агаар дусал
  • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
  • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан   мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр :

  • Арьсны хэлбэр
  • Булчирхайн хэлбэр
  • Уушгины хэлбэр
  • Үжил хэлбэр
  • Гэдэсний хэлбэр
  • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг :

  • 380-400хэм хүрч халуурах
  • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
  • Бүх бие булчингаар шархирч өвдөх
  • Толгой өвдөх
  • Ханиалгах
  • Цустай цэр гарах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах

Урьдчилан сэргийлэх :

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд  яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...