Sunday, November 24, 2024

Цагдаагийн байгууллагын техникийн хангамжийг сайжруулжээ

Date:

Олон нийтийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/НГХУСАЗЗ/-өөс хууль, хяналтын байгууллагын техникийн хангамжийг сайжруулах, ажлыг жил бүр үе шаттай зохион байгуулж байна. Энэ оны эхний хагас жилд НГХУСАЗЗ-өөс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын газар түргэн очиж иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор бүрэн тоноглол бүхий 14, туулах чадвар сайтай нэг автомашиныг Тээврийн цагдаагийн албанд авч өгчээ. Мөн шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, хорио цээрийн дэглэмийг сахиулах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авч түргэн шуурхай очиход ашиглах орчин үеийн тоноглол бүхий хоёр автомашинаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хангамжийг нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн НГХУСАЗЗ-өөс Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод хяналт тавих зорилгоор НОБГ, НМХГ-ыг тус бүр нэг ширхэг явуулын ажлын байраар хангасан аж. Ингэснээр албан хаагчдын ажиллах орчин сайжирч, алслагдсан дүүрэг, хороодод төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх боломж бүрджээ. Үүнээс гадна ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хэрэгцээнд авах 2500 нэр төрлийн мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийг илрүүлэх төхөөрөмж авах санхүүжилтийг шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...