Friday, April 18, 2025

ОХУ, БНХАУ-ын эрх баригч намуудын 8 дахь удаагийн яриа хэлцэл болжээ

Date:

ОХУ, БНХАУ-ын төрийн эрх баригч нам хоорондын яриа хэлцийн механизмын 8-р удаагийн хурал өчигдөр цахим хурлын хэлбэрээр явагджээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар хуралд тус тус баярын захиа ирүүлсэн байна.

Ши Жиньпин, “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш ОХУ, БНХАУ харилцан туслалцаж, зовлон бэрхшээлээ хамтатган, хүндрэл бэрхшээлийг хамтаар туулж, гаднын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэн, хоёр орны хамтын ажиллагаанд стратегийн шинэ агуулга нэмэрлэж, Хятад, Оросын ард түмний гүн зузаан найрамдлыг бүрэн харуулж, шинэ эрин дэх Хятад, Оросын харилцааны өндөр түвшин болон онцгой шинжийг тусгалаа гэжээ.

Ши Жиньпин, улс төрийн намын механизмжсан харилцаа хамтын ажиллагаа бол ОХУ, БНХАУ-ын стратегийн харилцаа холбоо, зохицуулалтын чухал индэр, зам суваг юм. Хоёр намын төлөөлөгчид хурлын гол сэдвийн хүрээнд бүрэн гүйцэд солилцоо өрнүүлж, харилцаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оюун ухаан, хүчин чадал нэмэрлэхийг хүсэж байна гэсэн байна.

В.Путин баярын захиандаа, ОХУ, БНХАУ-ын төр баригч намын яриа хэлцэл бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн юм. Энэ удаагийн хурал нь баялаг үр бүтэмжтэй зөвшилцөл өрнүүлж, шинэ үзэл санаа шинэ санаачилга дурдаж, хоёр улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам бэхжүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...