Sunday, November 24, 2024

ОХУ-ын Ерөнхий сайд ажлаа тайлагнав

Date:

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин засгийн газрын ажлын тайлангаа Төрийн Думд тайлагнажээ. Тэрбээр гишүүдийн тавьсан холбогдох асуултад хариулсан байна. Михиал Мишустин 2020 оны нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхий сайд болсноос хойш анх удаагаа засгийн газрын ажлаа тайлагнаж байгаа нь энэ юм. Михаил Мишустин хэлэхдээ, засгийн газрын гол зорилго бол эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн замаар ард түмний амьдралын түвшнийг сайжруулах явдал юм гэжээ. Тэрбээр юуны өмнө засгийн газрын 2019 оны ажлын үр дүнг бүрэн үнэлж, өмнөх засгийн газрын хуримтлуулсан элбэг нөөц нь 2020 оны эхээр улс орны макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадсан гэдгийг онцолжээ.

ОХУ-ын засгийн газрын тэргүүн “2020 оны эхээр, Үндэсний халамжийн сангийн нийт хэмжээ ойролцоогоор 8 их наяд рубль боллоо. 2019 онд инфляц ба ажилгүйдэл түүхэн дэх хамгийн доод түвшинд байжээ. Төрийн өр ДНБ-ий 12.3 хувийг эзэлж, алт, валютын нөөцийн хэмжээ нэмэгдээд 554 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдгээр нь дараагийн шинэ амжилтын таатай нөхцлийг бүрдүүлсэн юм” гэсэн байна. Михаил Мишустин, шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахал болон газрын тосны үнэ буурсан явдал ОХУ-ын 2020 оны хөгжилд ноцтой саад тотгор болж байна. Халдварын эсрэг тэмцэлд ОХУ-ын Сангийн яамнаас 18 тэрбум орчим ам.долларын санхүүжилт хийж, шинэ коронавирусийн тахлын байдлыг зохицуулж, эдийн засгийн тогтвортой байдлыг баталгаажуулахад тусгай зарцуулах шийдвэр гаргасан гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 21-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж, үндэсний бүтээн байгуулалтын зарим төслийг анх 2024 оноос хэрэгжүүлэх гэж төлөвлөж байсныг 2030 он хүртэл сунгажээ. Михаил Мишустин хэлэхдээ, тахал өвчинтэй тэмцэж, эмчилгээ эрүүл мэндийн системд баталгаа хангаж, дэмжлэг үзүүлэх нь засгийн газрын ажлын 2020 оны тэргүүлэх чиглэл юм гэжээ. Тэрбээр “Ирэх таван жилд бид эмчилгээ эрүүл мэндийн системийг орчин үеийн түвшинд хүргэх зорилгоор дахин 500 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийж, шинэ эмнэлэг, клиникийн газар барьж, эмчилгээний системийг сайжруулах үйл явцад оршиж буй асуудлыг шийдвэрлэнэ. Үүний зэрэгцээ халдварт өвчин, цар тахалтай холбоотой байгууллагыг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллана. Ковид-19-ийн эсрэг тэмцэлд зориулан барьсан бүх цогцолбор болон тоног төхөөрөмжийг ирээдүйд бусад өвчнийг эмчлэхэд ашиглах болно” гэсэн аж.

Засгийн газрын тайланд тэмдэглэхдээ, ОХУ-ын холбооны бүс нутгийн хөрөнгө оруулалтын татах хүч болон дотоод өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, орон нутгийн өвөрмөц онцлогт тохирсон эдийн засгийн өсөлтийг дайчлах болно гэжээ. Тайланд аж үйлдвэрийн салбар дахь эдийн засгийн хөгжлийг сэргээж, экспортыг нэмэгдүүлэн, импортолж байсан бараа бүтээгдэхүүнийг өөртөө хангахыг дэмжин, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолборын хүчин чадлыг тогтвортой байлган, нийгэм, иргэдийн амьжиргааг хамгаалан, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах зэрэг талаар зорилт, төлөвлөгөө дэвшүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...