Wednesday, April 9, 2025

Хакүхо өвдөг шороодолгүй башёг тэргүүлж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн тав дахь өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн баруун жигүүрийн хоёр дахь бөх Оношогоор даваагаа ахиулжээ. Озэки Асанояма өчигдөр Монголын сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэнг давснаар мөн таван даваатайгаар тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд үлдэж чаджээ.

Нагоя башёг тэргүүлж буй их аварга, озэки нараас гадна сэкивакэ Митакэүми, маэгашира Мёогирюү, Котошохо нар өвдөг шороодолгүй амжилттай барилдаж байгаа юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Такаяасүд унаснаар тэргүүлэгчдийн эгнээнээс ухарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...