Saturday, April 5, 2025

Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь нэг жилээр хаслаа

Date:

Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргажээ. Өмнө нь Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болж, түүний цолыг хураан, барилдах эрхийг нь хасах нь зүйтэй гэж үзээд байсан юм. Улмаар Э.Оюунболд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн 14 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандан давж заалдах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлжээ.

Э.Оюунболдын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Гэвч шүүхээс гаргасан нэг өөрчлөлт нь барилдах эрхийг нь хоёр жилээр биш нэг жилээр хасах шийдвэр юм. Нэг жилээр хасах болсон нь өнгөрсөн хугацаанд маргасан хугацааг харгалзсан байна. Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн наадамд түрүүлсэн, улсын аварга Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан. Мөн тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн юм. Түүнчлэн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...