Saturday, November 23, 2024

Исламын орны цэцэг Исламабад

Date:

Бүхий л салбар, төрөл, чиглэлээр 125 мянган шилдэг 10-ын жагсаалтыг гаргасан http://www.thetoptens.com цахим хуудас дэлхийн хамгийн сайхан, шилдэг 10 нийслэлийг нэрлэжээ. Уг жагсаалтыг Пакистаны нийслэл Исламабад тэргүүлсэн байна. Харин

2. Лондон

3. Парис

4. Токио

5.. Берлин

6. Оттава

7. Вашингтон

8. Ром

9. Копенгаген

10. Афин хотууд удаалжээ.

Исламабад бол дэлхий дээрх хамгийн гайхамшигтай, өндөр хөгжилтэй, бас аюулгүй нийслэл хот. Пакистаны хойт хэсэг Потохарын өндөрлөгт орших тус хотын өвөрмөц, гайхалтай дүр төрх нь олон сая жуулчныг татдаг. Нөгөө талаар Исламабад маш сайн төлөвлөлттэй, басхүү шилдэг сайн удирдлагатай хот. Энэ нь хотын эрүүл ахуй, орчны тохижилт, ногоон байгууламж зэргээс харагддаг байна. Исламабадын гоо үзэсгэлэнгийн нууц нь ухаалаг, зөв төлөвлөлтийн үр дүнд бий болсон ногоон байгууламж гэж хэлж ч болно. Нөгөө талаар Исламабад барилга, архитектурын хувьд маш шинэлэг, жинхэнэ орчин үеийн хот. Пакистанууд нийслэл хотдоо томоохон цогцолбор, барилга байгууламжууд болон чанартай дэд бүтцийг бий болгож чаджээ. Цэвэр, ногоон, аюулгүй, нам гүмхэн энэ хотод хүн амьдрах бүх таатай нөхцөл орчин бүрдсэн байна.  

Исламабад хот Лондон, Парис зэрэг Европын нийслэл хотууд шиг олон зуун жилийн түүхгүй. Ердөө 1960-аад оноос л үүсэн байгуулагдаж удалгүй өмнөх нийслэл Карачигийн оронд Пакистаны нийслэл хот болжээ. Хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншлийн гал голомтод цэцэглэсэн энэ хот хагас зууны дотор дэлхийн шилдэг хот болсон нь бахархам түүх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...