Эрээний захын хятад барааны үнээр брэндийн хувцас худалдаж авах боломжтой үе бол “Их хямдралын долоодугаар сар” юм. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, амьдарч буй, CCTV-ийн мэргэжилтэн, сэтгүүлч Б.Занданхүү энэ удаагийн влогоороо Хятадын их дэлгүүрүүдийн брэндийн хямдралын хуваарийг та бүхэндээ танилцуулжээ. Түүний влог 3 минутын хугацаатай учраас Хятадад шоппинг аялал хийхээр ирсэн монголчуудын сонирхдог цөөн хэдэн нийтлэг брэндийг онцлон сонгожээ. Дашрамд дурдахад Хятадад онлайн хямдрал зургаадугаар сарын 18, арваннэгдүгээр сарын 11-нд нэгхэн өдөр тохиодог бол харин их дэлгүүрүүдийн бэлэн хувцасны хямдрал зун долоодугаар сар, өвөл нэгдүгээр сард бүтэн сарын турш шатлан явагдсаар сарын сүүлч гэхэд брэндүүд үндсэн үнийхээ 20-50 хувьтай дүйцэж ирдэг байна.