Sunday, November 24, 2024

Ж.Батбаясгалан: Ард иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай амарч зугаалах шаардлагатай байна

Date:

Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид шалгаж Туул голын эрэг дагуу ажиллалаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн усанд осолдож амь насаа алдсанаас зургаан хүүхэд санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдсан тохиолдол гарчээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг биечлэн өгч ажиллалаа.

Ж.Батбаясгалан “Баяр наадмын өдрүүд гэлтгүй зуны цагт амралтын өдрүүдээр голын эрэг дагуу амарч зугаалах байдал нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч гол усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ард иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллах чухал байна. Мөн амарч зугаалахдаа хогоо ил завгай хаях тохиолдлууд их байна.Тиймээс нийслэлчүүд та бүхэн эрсдэл дэргэд бий гэдгийг ухамсарлаж, хариуцлагтай, эерэг хандлагатай зөв сэтгэлтэй амарч зугаалахыг уриалж байна” гэв.

Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарыг дуустал НОБГ-аас хөдөлгөөнд завьт эргүүлийг тогтмол ажиллуулж байна. Нийслэлийн иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа зөв боловсон байж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...