Sunday, November 24, 2024

Дэд сайд нарыг томиллоо

Date:

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.  

1.  БОАЖ-ын дэд сайд                          Ц.Батбаяр 

2.  Батлан хамгаалахын дэд сайд       Б.Баярмагнай 

3.  Сангийн дэд сайд                            С.Мөнгөнчимэг

4.  ХЗДХ-ийн дэд сайд                         С.Баатаржав

5.  ХНХ-ын дэд сайд                            С.Зүльфикар

6.  БХБ-ын дэд сайд                             Э. Золбоо

7.  БШУ-ны дэд сайд                             Г.Ганбаяр

8.  ЗТХ-ийн дэд сайд                            Ж.Бат-Эрдэнэ

9.  Соёлын дэд сайд                            М.Батбаяр

10.УУХҮ-ийн дэд сайд                         О.Батнайрамдал

11.ХХААХҮ-ийн дэд сайд                     Г.Батсуурь

12.Эрчим хүчний дэд сайд                   М.Баярмагнай

13.Эрүүл мэндийн дэд сайд                Ш.Анхмаа

Мөн өдөр өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэд сайд нарын товч намтар 

Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Цэрэндоржийн Батбаяр 1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1982 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургууль, 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль, 1996 онд “Шихихутуг” дээд сургууль, 2018 онд МУИС-ын ШУ-ны сургуулийг тус тус төгссөн. Эрхзүйч, улс төр судлаачмэргэжилтэй. 1984-1985 онд Эрдэнэ-Булганы цахилгаан түгээх сүлжээ, цахилгаанчин, 1987-1992 онд НАХЯам, барилгын хороонд мастер, 1993-1996 онд Нийслэлийн МАХН, улс төрийн ажилтан, 1996-1997 онд “Залуучууд-хөгжил” төв, дэд захирал, 1997-1999 онд МАСЗХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга, 1999-2000 онд Нийслэлийн өмчийн газар, хуулийн зөвлөх, 2005-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам, сайдын зөвлөх, 2007-2016 онд МЗХХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга. Улсад 24 жил ажилласан

Батлан хамгаалахын дэд сайд: Батсүхийн Баярмагнай 1978 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн арван жилийн 36 дугаар дунд сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2016 онд АНУ-ын Сэйнт Томасын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Олон улсын эрх зүйн магистр зэрэгтэй, ахлах дэслэгч цолтой. 2001-2004 онд МАН-ын дэргэдэх Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2004 оны 3дугаар сараас 12 дугаар сар хүртэл FM 102.1 радиогийн захирал; 2003-2004 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан, 2004-2011 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2008-2016 онд НИТХ, төлөөлөгч, 2016-2020 онд “Соёмбо партнерс” ХХН-д партнер, 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байна. Улсад 17 жил ажилласан.

Сангийн дэд сайд: Санжаагийн Мөнгөнчимэг 1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. 1997 онд Ховд аймгийн 2 дугаар арван жил, 2001 ондМонгол Улсын Их Сургуулийн, Эдийн Засгийн Ухааны сургууль, 2012 онд АНУ-ын Калифорниагийн Олон Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, олон улсын худалдааны магистр зэрэгтэй.  2002-2008 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ(МАСЗХ)-д улс төрийн ажилтан, ахлах ажилтан, 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах, 2010 оны нэгдүгээр сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл УИХ-ын гишүүний зөвлөх, 2013-2015 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2015 оны хоёрдугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл “МИАТ” ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга, 2015-2016 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2016 оны наймдугаар сараас 2020 оны долоодугаар сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажилласан.

Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд: Сайннямбуугийн Баатаржав 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль, 2004 ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи, 2009 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1990-1998 онд Төв аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасагт дарга, 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасгийн зохион байгуулагч, 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал, 2017 оноос  Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна. Улсад 28 жил ажилласан.

Хөдөлмөр нийгэм хамгааллын дэд сайд: Сархадын Зүльфикар 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Улаанбаатар хотын 56 дугаар дунд сургууль, 1994 онд Турк Улсын Мимар Синаны их сургууль, 1998 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Социологич мэргэжилтэй.  Доктор, профессор.  1998-2008 онд Удирдлагын академид Багш, ахлах багш, 2009-2012 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын хөтөлбөрийн удирдагч, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, 2012-2016 онд Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, 2016 оноос Удирдлагын академийн захирлаар ажиллаж байна. Улсад 22 жил ажилласан. 

Барилга хот байгуулалтын дэд сайд: Энхтүвшингийн Золбоо 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2000 онд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль, 2007 онд  АНУ-ын Индианнагийн их сургууль, 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердинийн Их Сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн, 2008-2010 онд “Блүүмингтон” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2008-2012 онд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2012-2015 онд “Блүүмингтон” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015-2018 он хүртэл НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Улсад 13 жил ажилласан. 

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд: Ганболдын Ганбаяр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.  2001-2002 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтан, 2003-2007 онд ТВ-5 телевизэд Ерөнхий менежер, 2008-2012 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, 2011-2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Хэлтсийн дарга, 2012-2016 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд Хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн, 2015-2018 онд МАН-д газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2018 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байна. Улсад 19 жил ажилласан.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд: Жалбасүрэнгийн Бат-Эрдэнэ 1969 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1987 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль, 2000 онд ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институтийг тус тус төгссөн. Системийн инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр зэрэгтэй. 1993-1996 онд Аргамаг сервис ХХК-д инженер, программист, 1996-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологийн холбооны бодлого зохицуулалтын газрын дарга, 2004-2009 онд Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын орлогч дарга, 2009-2012 онд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга, 2012-2015 онд Монголын цахилгаан холбоо ХК-д гүйцэтгэх захирал, 2015-2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Улсад 27 жил ажилласан.

Соёлын дэд сайд: Мөнхөөгийн Батбаяр 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль, 1999 онд Техникийн их сургуулийн Барилга, инженерийн сургууль, 2015 онд Швейцарийн Технологийн их сургууль, 2019 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитекторын сургуулийг тус тус суралцаж төгссөн. Архитектор мэргэжилтэй, хот төлөвлөлтийн архитекторын магистр зэрэгтэй. 1999-2000 онд “Диз-Арч” ХХК-д архитектур, 2000-2009 онд “Идеал групп” ХХК-д  архитектор, гүйцэтгэх захирал, 2009-2010 онд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хэлтсийн дарга, 2010-2011 онд “Идеал групп” ХХК-д захирал, 2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,  2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын дарга, 2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал, 2016-2017 онд Шадар сайдын орон тооны бус зөвлөх, 2017-2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2019 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Улсад 19 жил ажилласан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд: Отгоншарын Батнайрамдал 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер  коллеж, 2015 онд АНУ-ын Харвард Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2009-2010 онд Чоно корпорацид хөрөнгө оруулалтын менежер, 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын консалтант, 2011-2013 онд Ориго партнерс Монголиа-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч, 2015-2017 онд АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн  хөрөнгө оруулалтын банкир, 2018 онд Эрдэнэс тавантолгой ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал, 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Улсад 10 жилажилласан.

ХХААХҮ-ийн дэд сайд: Гомбодоржийн Батсуурь 1971 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. 1979-1987 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургууль, 1987-1991 онд Төмөр замын техникумыг Техникчээр, 1991-1995 онд Техникийн их сургуулийг Инженерээр, 2002-2004 онд Удирдлагын академийг Менежерээр тус тус төгссөн. 1996-1997 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчин, 1997-2000 онд Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн ерөнхий инженер, 2000-2006 онд Дорноговь аймгийн Нефть хангамжийн газрын дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар тус тус ажилласан. Улсад 24 жил ажилласан.

Эрчим хүчний дэд сайд: Мягмарсүрэнгийн Баярмагнай 1972 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1990 онд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын дунд сургууль, 1998 онд Румын Улсын Бухарест эдийн засгийн академи, 2016 онд Австралийн Баруун Сидней их сургуулийг тус тус суралцаж төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн магистр зэрэгтэй. 1999-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 2002-2005 онд мөн банкны Судалгаа маркетингийн газрын захирал, 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн газарт дадлагажигч ажилтан,  2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын газрын захирал, 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал, 2011-2012 онд мөн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2012-2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, 2012-2016 онд  “ЮП” ХХК-ийн дэд захирал, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,  2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагч, 2020 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байна. Улсад 21 жил ажилласан.

Эрүүл мэндийн дэд сайд: Шижирбатын Анхмаа 1975 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Хүүхдүүдийн хамт амьдардаг.1992 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1996 онд Хэл иргэншлийн дээд сургууль, 1999 онд МУИС, 2013 онд “Их засаг” их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй. 1996-2004 онд “Цагаан лавай” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 2005-2008 онд “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагад Төслийн зохицуулагч, 2001-2016 онд  “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүн,  2008-2011 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төслийн нэгжид ажилтан, 2011-2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагт Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих хөтөлбөр /BPN/-ийн удирдагч,  2016-2020 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор тус тус ажиллаж байна. Улсад 22 жил ажилласан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...