Sunday, November 24, 2024

Гурван насны морьдын уралдааныг 13-ны өдөр явуулахаар боллоо

Date:

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр “Хүй долоо” худагт хязаалан,шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас уралдааныг энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшлууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж дээрх шийдвэрийг гаргасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан “Өнөөдөр үдээс өмнө салбар хороо хуралдан унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Гэвч үргэлжилсэн бороотой байгаа тул өнөөдөр хурдан морины уралдааныг явуулах боломжгүй гэж үзлээ. Тиймээс өнөөдөр болох байсан гурван насны морьдын уралдааныг цуцалж, долоодугаар сарын 13-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ” гэв. 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...