2020 оны наймдугаар сарын 30-нд “Barclays Center”-д товлогдоод байсан MTV Video Music Awards шагнал гардуулах ёслолыг уг хугацаанд нь зохион байгуулагдахаар болжээ.
Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо “MTV Video Music Awards”-ын зохион байгуулалтад тодорхой хязгаарлалт, тусгаарлалтын арга хэмжээнүүдийг авна гэдгийг мэдэгдсэн байна. “Арга хэмжээг аюулгүй зохион байгуулахын тулд шоуны продюсерууд болон “Barclays Center”-ийн менежмент мужийн болон хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, байж болох хамгийн сайн төлөвлөгөөг боловсруулсан. Өөрөөр хэлбэл бид арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоог цөөлж, виртуал хэсэг оролцуулж, тусгаарлах боломж олгоно” гэж Куомо мэдэгджээ.
Ингэснээр “MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслол нь цар тахал эхэлснээс хойш “Barclays Center”-д зохион байгуулагдах анхны томоохон арга хэмжээ болж байна.