Friday, November 22, 2024

Хуурамч пүүзийг ялган таньдаг тусгай аппликейшн бүтээжээ

Date:

Оригинал пүүзийг хуурамчаас ялгахад туслах аппликейшн гарчээ. CheckCheck нэртэй аппликейшн нь Nike, Jordan, Yeezy болон бусад олон брэндийн бүтээгдэхүүнүүдийг таних чадвартай аж.

Пүүзийг оригинал эсэхийг шалгахад ойролцоогоор 30 минут шаардагдах бөгөөд хэрэглэгчийн зүгээс бүтээгдэхүүний зургийг оруулахад л хангалттай. Оруулсан зургийг аппликейшн олон жилийн туршлагатай хоёр мэргэжилтнээр шалгуулах ба мэргэжилтнүүд сайтар шалгаж, судалсны эцэст хариугаа хэлдэг учир ийнхүү 30 минут шаардагддаг байна.

CheckCheck аппын боловсруулагчдын онцолсноор тус апп нь хэрэглэгчдэд баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахад нь туслахаас гадна бүтээгдэхүүний үнэ хэр бодит байгааг ойлгуулах аж.

Апп 24/7 ажиллах бөгөөд нэг бүтээгдэхүүн шалгуулахад 1$ үнэтэй. CheckCheck аппыг эндээс татах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...