Friday, November 22, 2024

Т.Доржханд: Дэд сайд, агентлагуудын дэд дарга нар, дарга нарын зөвлөхүүд гэх мэт үр ашиггүй албан тушаалуудыг хасаж өгөхийг хүсэж байна

Date:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Доржхандын дараах саналыг дэвшүүллээ.  

Тэрбээр, Шинэчлэн батлагдсан Үндсэн хуулийн дагуу ажиллах болсон Танд баяр хүргэж, амжилт хүсье. Багаа өөрөө мэдэж бүрдүүлэх болсны хувьд Та дараа дараагийн Ерөнхий сайдад жишиг болох хариуцлагатай, түүхэн цаг хугацаа гэж харж байна. Өмнөх Ерөнхий сайдад ийм боломж олдоогүй. Засгийн газраа өөрөө мэдэж бүрдүүлэх болсон Танд гурван зүйл захимаар байна.

1-рт, ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүн маш цомхон, чадварлаг байх хэрэгтэй. Үүний хүрээнд төрийн үйлчилгээнд технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг маш яаралтай нэвтрүүлж өгөөч ээ. Энэ ажлын хүрээнд Технологи, инновацийн яамыг бүтэцдээ оруулж өгөөч гэсэн хүсэлт байна.

2-рт, 2016 оны алдааг давтахгүйн тулд шинээр байгуулах Засгийн газрын гишүүд маш сайн мэргэжилтнүүд баймаар байна. СOVID-19-ийн хямрал, хар саарал жагсаалт, бондуудын төлбөр, төсвийн алдагдал гээд маш олон бэрхшээлтэй Засгийн газрын та хүлээн авч байна. Тиймээс Сангийн сайд нь өндөр түвшний мэргэжилтэн, туршлагатай, шинэчлэлийг зоригтой хийж чаддаг баймаар байна.

Нөгөө талаар үеийн үед мэргэжлийн хүн томилогдож байгаагүйгээс Монголд боловсрол, эрүүл мэндийн салбар орхигдлоо, шинэчлэл хийгдэхгүй өнөөг хүрлээ. Яг энэ хоёр салбарт мэргэжлийн, шинэчлэлийг зоригтой хийх, ачаа үүрэх чадвартай залуучуудыг томилооч гэж хүсэж байна.

3-рт, Засгийн газрын бүтэцдээ дэд сайд, агентлагуудын дэд дарга нар, дарга нарын зөвлөхүүд гэх мэт үр ашиггүй олон албан тушаалуудыг та эр зоригтойгоор цомхотгож өгөөч. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавихад ч хүндрэлтэй, төсвийн ачаалалтай байгаа энэ үед үр ашиггүй албан тушаалуудыг хасаж өгөөч.

Эцэст нь хэлэхэд, Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбар реформ хийгдсэнгүй. Энэ ажлыг зоригтойгоор барьж авах мэргэжилтнүүд нь байхгүй байна. банкны салбарын реформ хиймээр байна. Санхүү, хөрөнгийн зах зээл, даатгалын системд шинэчлэл хиймээр байна. Үр дүнд нь авлигын ялзарсан систем байсаар байна.

Ерөнхий сайд аа, Ямар улс хөгждөг вэ гэхээр Засгийн газар нь бизнесээс хамааралгүй, улс төрөөс ангид байсан улсууд л хөгжсөн байдаг. Таны хувьд яг ийм түүхэн үүрэг ногдож байна. Улс төр, бизнесийн ашиг сонирхлоос Засгийн газраа хамгаалж явах ажлыг та нэр төртэйгөөр хийгээч гэж хүсэх байна гэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...