Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Х.Ихбаяртай хамтран “Чапи&Суурь” хамтлагийг байгуулан пароди буюу элэглэх урлагийн төрлөөр дагнан бүтээл туурвиж явсан жүжигчин Ш.Батсуурь ажил, мэргэжлээ сольж, урлагаас тэс өөр салбарт хүчин зүтгэж байгаа юм байна. Тодруулбал, тэрбээр “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн ажилтан болсон юм байна. Олны танил эрхмүүдийг чадамгай дууриан элэглэж, үзэгчдийн инээлгэж элэг хөшөөдөг байсан жүжигчин маань амьдралдаа ийнхүү огцом өөрчлөлт хийн, Улаанбаатарын утаатай тэмцэх ажлыг олон нийтэд сурталчлан таниулахын төлөө зүтгэж байгаа ажээ. Сураг тасарсан Суурь ийнхүү урлагийн тайзнаа хүн элэглэхээ болиод Улаанбаатарын утааг “элэглэж” явна.
Элэглэгч Суурь мэргэжлээ солин хэвлэлийн ажилтан болжээ
Date: