УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн дараа чуулганы хуралдааныг түр завсарлуулан, намын бүлгүүд хуралджээ. АН-ын бүлгийн 11 гишүүн хуралдаж 2020-2024 оны оны парламентын АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон байна. Тэрбээр Баянхонгор аймгаас нэр дэвшсэн сонгогдсон бөгөөд өмнө нь 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан билээ.
АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ. Тэрбээр мөн 2012-2016 онд Баянгол дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.