Saturday, April 5, 2025

Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо

Date:

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх саналыг МАН-ын бүлгээс албан ёсоор оруулжээ. УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй гэсэн заалттай аж. Тиймээс дэгийн дагуу нийт гишүүд илээр санал хураалт явуулж 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан томилохыг дэмжсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын намтрыг толилуулж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  1. 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  2. 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  3. 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  1. 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  2. 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
  3. 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  4. 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  5. 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  6. 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  7. 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  8. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  9. 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  10. 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  11. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  12. 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  13. 2019 оны нэгдүгээр сараас УИХ-ын дарга

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...