Saturday, November 23, 2024

Ч.Содномцэрэн: Өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон хэдий ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа

Date:

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааны нээлт дээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн илтгэл тавьсан юм. Уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө! Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо! Улсын Их Хуралд сонгогдсон эрхэм гишүүд ээ! Хатагтай, ноёд оо!

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, хэсэг тус бүрээр гаргаж, цахим хуудастаа хуулийн хугацаанд байршуулан, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг санал авах, тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгсэл, програм хангамжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосон болно. Санал авах, тоолох болон бүртгэлийн техник хэрэгсэл, програм хангамжийг шалган туршиж баталгаажуулах ажиллагаанд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулж зохион байгууллаа.

Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа.

Үндэсний аудитын газар нь Улсын Их Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг хуульд заасан хугацаанд тогтоож, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх, санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргалаа.

Цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид, Тагнуулын байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажилласан болно.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад нийт 35772 төрийн албан хаагчид ажиллалаа. Хуулиа дээдлэн хоёргүй сэтгэлээр хонон өнжин ажилласан төрийн албан хаагчиддаа Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарь баталж, сонгуулийн хороодын болон Мэдээллийн технологийн баг, даамлын нэгдсэн сургалт-семинарыг аймаг, нийслэл, сум, дүүрэгт зохион байгуулсны зэрэгцээ сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдын сургалтыг цахимаар хийж, гэрчилгээ олголоо. Сонгуулийн хороод ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ ажилд хэвлэл мэдээллийн болон холбогдох байгууллага, албан тушаалтны дэмжлэг туслалцааг авч ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллалаа. Энэхүү журмыг нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлж, зөвлөмж, чиглэл өгч ажилласан болно.

Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд сонгуульд хэрхэн оролцох, саналаа хэрхэн өгөхийг тайлбарлан таниулах сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулж, сонгуулийн хуулийн талаар цуврал нэвтрүүлэг хийж, сонгогчдод хүргэлээ.

Сонгуулийн үеэр сонин хэвлэл, радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид иргэдийг сонгох эрхээ эдлэх, сонгуульд оролцохдоо корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх журам, дэглэмээ мөрдөх, сонгуулийн явц, санал хураалтын дүнг нийтэд шуурхай мэдээлж ажилласныг тэмдэглэж байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад бүх шатны сонгуулийн хороод хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангахад Улсын Их Хурал, Засгийн Газар, Сангийн яам, Эрчим хүчний яам, Улсын Дээд шүүх, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газар, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компани, үүрэн телефоны компаниуд, Төр, засгийн үйлчилгээний автобааз, Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар, МИДАС төрийн бус байгууллага, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжиж, хамтран ажилласныг тэмдэглэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд явагдсан ч ОХУ-ын “Монголия сегодня”, БНХАУ-ын “Синхуа”, “Жэнь минь жибао”, АНУ-ын “Блүүмбэрг”, “Ассошиэйтэд пресс”, Японы “Асахи”, “Киодо цүшин”, Францын “Франс медиа эженси”, БНСУ-ын “Брийк ньюс Кореа”, Катарын “Аль жазира” зэрэг гадаад орны хэвлэл мэдээллийн 11 байгууллагын 14 сурвалжлагч, Монгол Улсын хэвлэл мэдээллийн 72 байгууллагын  380 сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжилж мэдээллийг цаг тухайд нь шуурхай дамжуулж ажиллалаа. АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг Улсын ажиглагчид болон сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 гаруй мянган ажиглагчид хэсгийн хороонд бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийлээ.                

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон хэдий ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа.

Эрхэм нөхөд өө!   

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, 4 эвслийг бүртгэж батламж олгосон болно. УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Үүнд: Монгол Ардын Нам – 76, Ардчилсан Нам – 76, Монголын Ногоон Нам – 15, Та бидний эвсэл – 74, ШИНЭ эвсэл – 72, Зөв хүн электорат эвсэл – 53, Ард Түмний Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Их Эв Нам тус бүр 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам – 13, Хөгжлийн Хөтөлбөр Нам – 7, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл – 34, Зон Олны Нам – 30, Дэлхийн Монголчууд Нам – 3, Ард Түмний Олонхийн Засаглал Нам – 24, Гэр Хороолол Хөгжлийн Нам – 4 хүн нэр дэвшүүлж сонгуульд оролцлоо.

Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгалаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгааг нам, эвсэл, нэр дэвшигчид өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Засгийн газраас баталсан журмын дагуу цахим орчин, хэвлэл мэдээлэл, зурагт самбар, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж уулзалт цуглааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хэрэгсэлтэйгээр зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолд заасан цаг хугацаанд зохион байгуулж явууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа. Сонгогдсон 76 гишүүнд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олголоо. Үүнд:

11 дүгээр тойрогЁндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ2184948.08Монгол Ардын Нам
2Жамъянгийн
МӨНХБАТ
2147847.26Монгол Ардын Нам
3Ганзоригийн
ТЭМҮҮЛЭН
2020444.46Монгол Ардын Нам
42 дугаар тойрогХавдисламынБАДЕЛХАН2337946.81Монгол Ардын Нам
5Телуханы
АУБАКАР
2266245.37Монгол Ардын Нам
6Буланы
БЕЙСЕН
2244844.94Ардчилсан Нам
73 дугаар тойрогГомбожавын ЗАНДАНШАТАР2402953.06Монгол Ардын Нам
8Дашдондогийн
ГАНБАТ
2142747.31Ардчилсан Нам
9Амгалангийн АДЪЯАСҮРЭН1907642.12Ардчилсан Нам
104 дүгээр тойрогЦогт-Очирын АНАНДБАЗАР1562452.99Монгол Ардын Нам
11Жадамбын
БАТ-ЭРДЭНЭ
1430548.52Монгол Ардын Нам
125 дугаар тойрогБямбасүрэнгийн
ЭНХ-АМГАЛАН
1480152.18Монгол Ардын Нам
13ШатарбалынРАДНААСЭД1423550.19Монгол Ардын Нам
146 дугаар тойрогСүхбаатарын
БАТБОЛД
1409150.23Монгол Ардын Нам
15Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ1017536.27Монгол Ардын Нам
167 дугаар тойрогХаянгаагийн БОЛОРЧУЛУУН1679846.55Монгол Ардын Нам
17Цэдэвийн
СЭРГЭЛЭН
1624545.02Монгол Ардын Нам
188 дугаар тойрогБорхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН2123867.49Монгол Ардын Нам
19Төмөртогоогийн ЭНХТҮВШИН1741155.33Монгол Ардын Нам
209 дүгээр тойрогЦэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ1882849.63Монгол Ардын Нам
21Балжиннямын БАЯРСАЙХАН1435037.83Монгол Ардын Нам
2210 дугаар тойрогСодномын
ЧИНЗОРИГ
3280861.62Монгол Ардын Нам
23Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН3002056.39Монгол Ардын Нам
24Гочоогийн
ГАНБОЛД
2356044.25Монгол Ардын Нам
2511 дүгээр тойрогНанзадынНАРАНБААТАР1592949.64Монгол Ардын Нам
26Дашдэмбэрэлийн
БАТ-ЭРДЭНЭ
1523947.49Ардчилсан Нам
2712 дугаар тойрогЖамбын
БАТСУУРЬ
1945158.88Ардчилсан Нам
28Наянтайн
ГАНИБАЛ
1739552.65Ардчилсан Нам
2913 дугаар тойрогЖаргалтулгын ЭРДЭНЭБАТ2286546.61Монгол Ардын Нам
30Чинбатын
УНДРАМ
2258346.04Монгол Ардын Нам
31Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР1941239.57Монгол Ардын Нам
3214 дүгээр тойрогЖигжидийн
БАТЖАРГАЛ
1853142.32Монгол Ардын Нам
33Цэвэгдоржийн
ТУВААН
1612536.82Ардчилсан Нам
34Нямаагийн
ЭНХБОЛД
1584236.18Монгол Ардын Нам
3515 дугаар тойрогОдонгийн
ЦОГТГЭРЭЛ
2664461.00Ардчилсан Нам
36ЧимэдийнХҮРЭЛБААТАР2256251.65Монгол Ардын Нам
37Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН2137848.94Монгол Ардын Нам
3816 дугаар тойрогШирнэнбаньдынАДЬШАА2254952.30Ардчилсан Нам
39БөхчулууныПҮРЭВДОРЖ1857843.09Ардчилсан Нам
40Сандагийн
БЯМБАЦОГТ
1846442.83Монгол Ардын Нам
4117 дугаар тойрогЦэрэнпилийн ДАВААСҮРЭН3378354.08Монгол Ардын Нам
42Лхагвын
МӨНХБААТАР
2935146.98Монгол Ардын Нам
43Лувсанцэрэнгийн
ЭНХ-АМГАЛАН
2793144.71Монгол Ардын Нам
4418 дугаар тойрогУхнаагийн
ХҮРЭЛСҮХ
2535671.01Монгол Ардын Нам
45Лувсаннамсрайн
ОЮУН-ЭРДЭНЭ
2516970.48Монгол Ардын Нам
46Бадмаанямбуугийн
БАТ-ЭРДЭНЭ
1988755.69Монгол Ардын Нам
4719 дүгээр тойрогБолдын
ЖАВХЛАН
2402653.28Монгол Ардын Нам
48Гонгорын
ДАМДИННЯМ
2234749.56Монгол Ардын Нам
49Баагаагийн
БАТТӨМӨР
1982443.96Монгол Ардын Нам
5020 дугаар тойрогДамбын
БАТЛУТ
2262149.52Монгол Ардын Нам
51Норовын
АЛТАНХУЯГ
1959542.90Бие даан нэр дэвшигч
52СайнхүүгийнГАНБААТАР1703437.29“ТА БИДНИЙ ЭВСЭЛ”
/МАХН-ИЗНН-МУНН/
5321 дүгээр тойрогСайнбуянгийн АМАРСАЙХАН2196968.66Монгол Ардын Нам
54Цэндийн
САНДАГ-ОЧИР
1557648.68Монгол Ардын Нам
5522 дугаар тойрогБаттөмөрийн
ЭНХБАЯР
3636445.08Монгол Ардын Нам
56БатсүхийнСАРАНЧИМЭГ2522831.28Монгол Ардын Нам
5723 дугаар тойрогЖигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН4100452.58Монгол Ардын Нам
58Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА3547245.49Монгол Ардын Нам
59Энхтайваны
БАТ-АМГАЛАН
3087039.59Монгол Ардын Нам
6024 дүгээр тойрогДамдины
ЦОГТБААТАР
2533339.43Монгол Ардын Нам
61Цэндийн
МӨНХ-ОРГИЛ
2363736.79Монгол Ардын Нам
62Цэрэнжамцын
МӨНХЦЭЦЭГ
2058432.04Монгол Ардын Нам
6325 дугаар тойрогТөмөрбаатарын
АЮУРСАЙХАН
3335648.28Монгол Ардын Нам
64Мөнхөөгийн
ОЮУНЧИМЭГ
2733939.57Монгол Ардын Нам
65Жамъянхорлоогийн
СҮХБААТАР
2336533.82Монгол Ардын Нам
6626 дугаар тойрогХассуурийн
ГАНХУЯГ
5007348.27Монгол Ардын Нам
67Жамбалын
ГАНБААТАР
4862446.87Монгол Ардын Нам
68Салдангийн
ОДОНТУЯА
2714326.16Ардчилсан Нам
6927 дугаар тойрогХишгээгийн
НЯМБААТАР
3296256.65Монгол Ардын Нам
70Бадарчийн
ЖАРГАЛМАА
2486742.74Монгол Ардын Нам
7128 дугаар тойрогНям-Осорын
УЧРАЛ
5365165.54Монгол Ардын Нам
72Долгорсүрэнгийн
СУМЪЯАБАЗАР
3678544.94Монгол Ардын Нам
73Пүрэв-Очирын
АНУЖИН
3203139.13Монгол Ардын Нам
7429 дүгээр тойрогГанибалын
АМАРТҮВШИН
3747642.11Монгол Ардын Нам
75Даваажанцангийн
САРАНГЭРЭЛ
3745742.09Монгол Ардын Нам
76Тогмидын
ДОРЖХАНД
2444927.47“ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвсэл

Сонгуулийн дүнгээр Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс /МАХН-ИЗНН-МҮАН/ – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.

Улсын Их Хурлын гишүүдийн 38 нь анх удаа сонгогдсон, 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14 /18.42%/ нь хуульч, эрх зүйч, 21 /27.63%/ нь эдийн засагч, 12 /15.79%/ нь инженер, агрономич, 14 /18.42%/ нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 /11.84%/ нь эмч, багш, 6 /7.89%/ нь бусад мэргэжлийн хүн байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 76 гишүүнийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Та бүхэн Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль зохион байгуулсны 30 жилийн ой тохиож буй энэ мөчид тангаргаа өргөж байна.

Ард иргэд, сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд хуулиа дээдлэн, ёс зүйн дүрмээ баримтлан шударга ажиллахыг нийт сонгогчдынхоо нэрийн өмнөөс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...