Онцгой байдлын ерөнхий газарт Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд хүүхэд живсэн тухай дуудлага зургаадугаар сарын 29-ний өдрийн 20.10 цагт иржээ. Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Гэвч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг өчигдөр 22.00 цагт түр зогсоож, өнөөдөр 06.30 цагт эхлүүлсэн аж.
Түүнчлэн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд Туул голд хоёр хүн живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 28-ны 15.16 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээрээс олжээ. Харин усанд осолдсон нэг иргэнийг хоёр өдөр хайсан боловч олоогүй байна. Улмаар эрэн хайх ажиллагааг өнөөдөр 06:30 цагт эхлүүлжээ.