Tuesday, April 15, 2025

Хакүхо М.Даваажаргал башёг орхилоо

Date:

Японы мэргэжлийн сүмогийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын кюүшюү башёд түрүүлсэн их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд өвдөг шороодон, бэртэл нь сэдэрсний улмаас цааш барилдах боломжгүй боллоо.
Эдүгээ 34 настай тэрбээр ням гаригт эхэлсэн хацү башёд түрүүлж сүмогийн үнэмлэхүй дээд амжилтаа шинэчлэн 44 дэх түрүүгээ авч карьераа улам ахиулах эрмэлзэлтэй байсан боловч зорьсондоо хүрч чадсангүй.
Хакүхо М.Даваажаргал их аваргын дэвжээний багш Миягино ояакатагийн хэлснээр Хакухо мягмар гаригийн барилдаанд баруун хөлөө бэртээжээ. Даваа гаригт Эндотой барилдахдаа дохио руу унахдаа үрэвсэлтэй байсан хөлийн бэртлээ сэдрээсэн аж.
Хакухо М.Даваажаргал их аваргын эзгүйд Токиогийн “Рёококу Кокугикан” ордонд үргэлжлэх хацү башёг Какүрюү М.Ананд их аварга ганцаар тэргүүлэх болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны...

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг эрэмбэлж, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргажээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг...