Thursday, June 11, 2026

Гал түймэрт амь насаа алдах эрсдэл өндөр байна

Date:

Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны оршин суугч М-ын 5 ханатай гэр шатаж, иргэн М галд өртөж нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Мөн 5 иргэн түлэгдэж нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн байна. Тус гал түймэр дээр Хан-Уул дүүргийн ОБХ-ийн ГТУА 29-р анги ажилласан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, “Хангай” хотхоны хойд талд 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатсан дуудлагаар ГТУА 10 дугаар анги ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан байна.

Өнөө өглөө үүрээр тус дүүргийн 19-р хороо Хандгайтын богинод гарсан гал түймрийн дуудлагаар тус дүүргийн ГТУА 74, 34 ангиуд ажиллаж байна. Ахуйн гал түймэрт хүний амь нас өртөх эрсдэл өндөр байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

View Post

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчаар “Эн Эф Си” компани шалгарчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

БНХАУ Япон улс руу гаргах газрын ховор элементийн экспортоо 80 хувиар бууруулжээ

Япон Улс, БНХАУ-ын харилцаа муудсантай холбоотойгоор 3, 4 дүгээр...

Умард Солонгос дахь Хятадын ашиг сонирхол

БНХАУ-ын дарга Ши Жиньпинь БНАСАУ-д төрийн айлчлал хийж, 06...