Saturday, June 14, 2025

Монгол Улс он гарсаар 6,8 сая тонн нүүрс экспортолжээ

Date:

2021 оны дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улсруу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:

–          Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл

–          Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл

–          Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл

–          Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байна

Монгол Улс дөрөвдүгээр сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3,5 сая тонноор өссөн үзүүлэлттэй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...