Sunday, September 7, 2025

Шинээр 742 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Date:

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 10666 хүнээс шинжилгээ авсан байна. Үүнээс халдварын 742 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ийнхүү Монгол Улсын хэмжээнд ковидын халдвар авсан нийт хүний тоо 18565 болжээ. Үүнээс 10638 хүн эдгэрсэн байна. Өнгөрсөн 24 цагт 385 хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжжээ.

Сүүлийн өдрүүдэд ковидын халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх хандлага ажиглагдаж байгааг ЭМЯ-наас онцоллоо. Тухайлбал, ковидын халдвартай 2978 хүн байгаагийн 45 нь маш хүнд, 173 нь хүнд, 689 нь хүндэвтэр, 2071 нь хөнгөн хэлбэртэй байгаа аж.

Шинээр бүртгэгдсэн 742 тохиолдол халдвартай хүмүүсийн гэр бүл, ойр дотныхон буюу ойрын хавьтал байжээ. Мөн гэр бүлээсээ гадна найз нөхөд, хамт олноороо олуулаа уулзсанаас халдвар авсан тохиолдлууд бүртгэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэсийн шинэ орд нээгдлээ

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр...

“Эрдэнэт үйлдвэр” түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж байна....

Дуурьсахуйн гүн ухаантан

Тал нутгийн сэрүүн шөнө тэргэл саран дор хүлэг морин...

Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх...