Monday, August 3, 2026

Галт уулын дэлбэрэлтийн улмаас Сэнт Винсентийн оршин суугчид ундны усгүй болжээ

Date:

Өнгөрсөн долоо хоногт Сент-Винсент ба Гренадин дахь Ла Суфриер галт уул дэлбэрч, гол арлын бүх хүн амыг цэвэр ус, цахилгаангүй болгосон гэж НҮБ-ын Хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгдэв. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах товчооноос мэдээлснээр, Карибын тэнгисийн арал дээрх 20 мянга орчим хүн амыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон бөгөөд тэдэнд одоогоор хоргодох байр шаардлагатай байгаа гэнэ.

“Дэлбэрэлт нь арлын хойд хэсгийн оршин суугчдын амьжиргаанд нөлөөлсөн, үүнд гадил жимсний тариалан өртсөн. Галт уулын үнс, халуун хайлмагийн урсгал хүмүүст аюул занал учруулж байна” гэж өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүдэд онцолжээ. Хэдийгээр галт уул 1979 оноос хойш унтаа байдалд байсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн утаа цацаж, идэвхжиж эхэлсэн юм байна. Өнгөрсөн баасан гарагт болсон дэлбэрэлтийн улмаас Сент Винсентийг үнсний давхарга бүрхэж, 16 мянга орчим оршин суугчийг эхний ээлжид арлын аюулгүй хэсгүүдэд нүүлгэн шилжүүлжээ. Арал дээр чичирхийлэл хэвээр байгаа бөгөөд галт уул дахин дэлбэрэх магадлал өндөр гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...