Saturday, August 22, 2026

Япон улс цөмийн хаягдал усаа далайд асгахаар шийджээ

Date:

Японы засгийн газар өнөө өглөө хуралдаж, Фүкүшимагийн цөмийн цахилгааны нэгдүгээр станцын хаягдал усыг далайд цутгах төлөвлөгөөг албан ёсоор баталжээ.

Японы засгийн газрын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, тус орны иргэд, оршин суугчид, олон улсын хамтын нийгэмлэг байр сууриа илэрхийлсээр байна. Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Японы Загасчдын холбооны тэргүүн Кишихиротой хэлэлцээ хийж, цөмийн хаягдал усыг далайд цутгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнийг Кишихиро тэр даруйд нь эсэргүүцэж, нийт иргэддээ хандан мэдэгдэл хийж, гарч болзошгүй сөрөг нөлөөллийг зохицуулах бодлого боловсруулахыг шаардсан байна. Түүнчлэн засгийн газрын энэхүү шийдвэр, үйлдэл нь олон улсын хуулийг зөрчих магадлал маш их гэдгийг Японы эко байгууллагууд анхааруулсан юм. Тухайлбал, НҮБ-ын тэнгис далайн конвенцод “Улс орнууд тэнгис далайг хамгаалах үүрэг хариуцлагатай” хэмээн тодорхой заасан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...