Monday, August 3, 2026

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарлаж байна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэнхэр дэлгэцээр ард түмэндээ хандан ийн мэдээллээ. Тэрбээр цар тахлын эсрэг тэмцэх цорын ганц үр дүнтэй арга нь вакцинжуулалт болохыг онцлоод зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн бүх иргэдийг, долдугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдээ вакцинд бүрэн хамруулж, ингэснээр эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх боломж бүрдэнэ гэлээ.

Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтыг эрчимжүүлж өдөрт 30 мянган хүнийг хамруулах зорилт тавиад байгаа юм. Тухайлбал, өнөөдөр 30 мянган хүнийг вакцинд хамруулна гэдгээ ЭМЯ мэдэгдсэн. 16:00 цагийн байдлаар 20118 хүн вакцинд хамрагдаад байв. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн 18-аас 49 насныхан вакцинд хамрагдана. Вакцинжуулалтын цэгүүд 18:00 цаг хүртэл цэгүүд ажиллах бөгөөд одоо байгаа 64 цэгээ маргааш 80 гаруй болгож нэмэгдүүлэхэр болжээ. Байнгын болон түр цэгүүдийг танилцуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...