Monday, November 25, 2024

Зэм, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төрийн дээд одон, медаль, салбарын шагналыг гардууллаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийн их бүтээн байгуулалтад оролцож буй нэр бүхий хүмүүсийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар гардуулан өгчээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу шинэ төрлийн коронавирусийн голомтот БНХАУ-ын Ухань хот руу тусгай үүргийн нислэгээр зорчигч, ачаа тээш тээвэрлэсэн, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болсон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас авто зам, төмөр замын суурь бүтэц хүчтэй үерт урсаж, гэмтсэн замыг сэргээн босгох үйл ажиллагаанд ур чадвар, сэтгэл зүрхээ дайчлан ажилласан хүмүүсийг “Хүндэт төмөр замчин”, “Авто тээврийн тэргүүний ажилтан”, “Тэргүүний замчин” хүндэт тэмдэг зэрэг салбарын шагналаар шагнаж урамшуулсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Төрийн дээд одон медаль, салбарын шагнал хүртсэн хөдөлмөрийн сайчууддаа баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөгөөд зам, тээврийн салбар анхны хурдны авто зам, анхны олон улсын стандартад нийцсэн нисэх буудал, монголчуудын гардан гүйцэтгэж буй анхны том бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл зэрэг олз омог, амжилт бүтээл арвин он жил тохиож байгааг онцлов. Зам, тээврийн салбарынхан эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэхээс гадна дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн дэгдэлтийн үед идэвх зүтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч, цаг наргүй ажиллаж байгааг сайшаан тэмдэглэжээ.

Мөн тэрбээр нисэгчид, газрын үйлчилгээнийхэн, автотээвэрчид, авто замчид, төмөр замчид гээд зам, тээврийн салбарын маш олон ажилчдын үүрэг оролцоотойгоор халдварын голомтоос иргэдээ татан авчирч, цаашлаад энэ сарын 21-ний өдөр болсон байгалийн гамшигт нөхцөлд осол гарахаас сэргийлж, гарсан хохирлыг богино хугацаанд сэргээн засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.


ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

1. Чойжилжав Цогтбаяр – УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга

3. Пагам Бат-Эрдэнэ – УБТЗ ХНН-ийн Замын даргын ажлын албаны дарга

2. Пүрэвдорж Энхмөнх – УБТЗ ХНН-ийн Зүтгүүрийн депогийн дарга

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

1. Даржаа Төгсжаргал – УБТЗ ХНН-ийн Замын аж ахуйн албаны гүүрийн инженер

“АВТОТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

1. Мангал Батсүх – “Дэлгэрэхтээх” ХХК-ийн жолооч

2. Аюурзана Мөнхбаяр – УБТЗ ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн жолооч

3. Даваадорж Батмандах – УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын жолооч

“ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

1. Чинбат Хишигбаатар – УБТЗ ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны авто тоормозны зааварлагч

2. Дангаасүрэн Цог-Эрдэнэ – УБТЗ ХНН-ийн Замын 2 дугаар ангийн гүүр хоолойн бригадын мастер

“ТЭРГҮҮНИЙ ЗАМЧИН”ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

1. Ганбат Дашдаваа – “Төв АЗЗА” ТӨХК-ийн замчин, жолооч
2. Батбаяр Гантөмөр – “Төв АЗЗА” ТӨХК-ийн замчин, жолооч
3. Чухнаа Унасбек – “Налайх АЗЗА” ТӨХК-ийн замчин, жолооч
4. Түнжинбаатар Сүнжидмаа – “Налайх АЗЗА” ТӨХК-ийн замчин

“ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:

1. Батгэрэл Төрболд – УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын бригадын дарга

2. Баасанжав Нууцхүү – УБТЗ ХНН-ийн Чулуун заводын авто ачигчийн жолооч

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...