Monday, April 7, 2025

Ч.Содномцэрэн: 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй

Date:

Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан хяналтын тооллогын дүнг танилцууллаа. Энэ сарын 24-нд болсон УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг зарим нам эвсэл, бие даан нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Ерөнхийлөгчид мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч сонгуулийн дүнд хяналтын тооллого явуулах албан чигийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн юм. Мөн Ерөнхийлөгч Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзсан.

Ингээд тус хорооноос Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, Ерөнхийлөгчөөс СЕХ-нд хандаж ирүүлсэн албан бичиг, гишүүдийг хүлээн авч уулзаад өгсөн үүрэг даалгаврын талаар мэдээлье. Гомдол гаргасан тойрог, хэсгүүдэд 27, 28-ны өдрүүдэд хяналтын тооллого хийх нь зүйтэй гэсэн чиглэлийг өгсөн. Зургаадугаар сарын 27, 28-ны 00:21 хүртэл хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллогод 2,447 төрийн албан хаагч ажиллалаа. Хяналтын тооллого хийхэд 71.3 сая төгрөгийн зардал гарлаа. Хяналтын тооллогыг 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машинтай зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ” хэмээн мэдэгдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...