Монголбанк өнгөрсөн 2 хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 114.4 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт арилжааны банкуудад нийлүүлээд байна.
Тодруулбал, Төвбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өнөөдөр 33.4 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нийлүүлж, своп, форвард арилжаагаар нэг сая ам.долларын своп хэлцлийг байгуулав. Мөн өчигдөр, 23-ны өдөр Монголбанк 26.2 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нийлүүлж, 81 сая ам.долларын своп хэлцлийг байгуулсан юм. Монголбанкны албан ханшаар өнөөдөр нэг ам.доллар 2820 төгрөгтэй тэнцэж байна.
