Monday, April 7, 2025

АН-ын удирдлагуудыг огцорсноо 5 хоногийн дотор баталгаажуулахыг шаардлаа

Date:

АН-ын түр хороо байгуулжээ. Тус хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийж мэдэгдэл гаргаснаа танилцууллаа. Уг мэдэгдэлд, АН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-ыг дэмжиж, ардчилалд итгэж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйлдэл боллоо. АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд цаашдын үйл ажиллагаанд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв тавих нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал гэж бид үзэж АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулснаа үүгээр зарлаж байна. Түр хороо дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн болно. Үүнд,

АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу АН-ын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарна нарыг 2020 оны зургаадугаар сарын 24-ний орой огцорсныг тав хоногийн дотор буюу долоодугаар сарын 01-ний дотор баталгаажуулах эсэхийг АН-ын Дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах, АН-ын Үндсэн дүрмийн дагуу намын Үндэсний бодлогын хороог 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах, АН-ын Үндсэн дүрмийг хэрэгжилт, дотоод ардчиллыг хангуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажлуудыг багтаажээ.

АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хорооны 100 гаруй хүн хуралдаж есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр зохицуулах зөвлөл байгуулсан юм байна. АН-ын Үндсэн дүрэмд зааснаар нам ялагдсан бол сонгуулийн дүн гарсан орой намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга автоматаар огцрох ёстой ажээ.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр АН ард түмнээс “Та бүхэн шинэчлэгдээд ир” гэсэн дүн тавиулсан. Гэтэл өчигдөр болсон сонгуулийн дүнгээр дахиад муу дүн авлаа. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна, дотоод ардчилалгүй байна гэдэг үнэлгээг ард түмнээс авлаа. Тиймээс бид АН-аа шинэчлэх ёстой хэмээн АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хорооны зохицуулах зөвлөлийн гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...