Friday, November 22, 2024

Увс, Сэлэнгэ аймагт санал авах байрууд дээр аянга бууж, санал тоолох машин эвдэрчээ

Date:

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагаар тасалбар болон дууслаа. СЕХ-ноос ээлжит мэдээллээ хийж байна. Цаг агаарын байдалтай холбоотойгоор зарим аймагт санал авах байрууд үерт автсан, аянга цахилгааны улмаар санал тоолох машин шатсан зэрэг тохиолдол гарчээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Мөрөн суманд санал авах нэг байр үерт автсан байна. Мөн Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумдад гурван санал авах байр аянганд өртөж, санал тоолох машин шатсаныг СЕХ-ноос арга зүйн зөвлөгөө өгч, яаралтай засуулжээ. Мөн Сэлэнгэ аймагт хоёр хэсгийн хороонд аянга буусны улмаас мөн санал тоолох төхөөрөмж шатсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...