Saturday, April 19, 2025

Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тоглох нь хэвээрээ юү?

Date:

Жүжигчин Кристен Стюарт найруулагч Пабло Ларраины “Spencer” нэртэй шинэ намтарчилсан кинонд Уэльсийн гүнж Дианагийн дүрд тоглохоор болжээ. Энэхүү кинонд Диана гүнж болон Уэльсийн хунтайж Чарльз нарын салалтыг дэлгэрэнгүй харуулах юм. Тодруулбал үйл явдал 1990-ээд оны эхэн үед хатан хааны гэр бүлийн Сандрингем эдлэн газар дахь Зул сарын баярын үеэр өрнөх бөгөөд яг энэ мөчид Диана гүнж хунтайж Чарльзаас салах шийдвэр гаргаж байжээ.

Энэхүү мэдээлэл цацагдсан даруйд Twitter олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид жүжигчний сонголтод эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал зарим хүн Диана гүнжийн дүрд англи жүжигчин илүү тохирох байсныг онцолсон бол бусад нь жүжигчин бүсгүйг нүүрний хувирал гаргадаггүй хэмээн жүжиглэлтийг нь шүүмжилсэн байна.

Ямартаа ч “Spencer” киноны зураг авалт 2021 онд эхлэхээр болсныг The Hollywood Reporter мэдэгдлээ. Одоогийн байдлаар хунтайж Чарльзын дүрийг ямар жүжигчин бүтээх нь тодорхойгүй байна. Сонирхуулахад өмнө нь Пабло Ларраин өөрийн бүтээсэн “Jackie” кинонд Жаклин Кеннедигийн дүрийг Натали Портманд өгч байсан юм. Жүжигчин бүсгүй энэ дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...