Saturday, November 23, 2024

ШӨХТГ цахим сургалт зохион байгуулжээ

Date:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд олон нийтийн оролцоог хангах, аж ахуй эрхлэгчдийн хэрэглэгчийн эрхийг дээдлэх үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс хэрэглэгчийн асуудал хариуцсан удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг “Zoom” аппликэйшн ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Тус сургалт нь “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөлд хэрэгжүүлж буйгаараа онцлог юм. Сургалтад 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, харилцаа холбоо, банк, санхүү, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэглэгчийн төвийн захирал, менежерүүд зэрэг 34 байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Сургалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарах асуудал ба аж ахуй эрхлэгчийн үүрэг, хариуцлага” сэдвээр, Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн П.Хаш-Эрдэнэ “Олон Улсын Хэрэглэгчийн байгууллагуудын “Ковид-19”-ийн үед хэрэгжүүлж буй ажлууд ба сайн туршлага” сэдвээр илтгэл тавьж, сайн туршлага солилцох зорилгоор өөрийн байгууллагын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн танилцуулгыг видео хэлбэрээр “Мобиком корпораци”, “Скайтел”, “Хаан банк” , “Мишээл групп”, Скай хайпермаркет” компаниуд тус тус танилцуулжээ. Энэхүү цахим сургалт, арга хэмжээ нь хэрэглэгчийн төлөө гэсэн нэгэн зорилго бүхий хамтын ажиллагааг бэхжүүлсэн, ажилтан, албан хаагчдаа чадавхижуулсан үр дүнтэй ажил болж өндөрлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...