Sunday, November 24, 2024

Нурсултанаас ирсэн гурван иргэнээс коронавирус илэрчээ

Date:

ЭМЯ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, 2020 оны зургаадугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймаг дахь лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийснээс 238 хүнд илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 184 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрсэн болохыг мэдээллээ. Ийнхүү манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 197 болж, үүнээс 95 хүн эмчлэгдэн эдгэрсэн бол 102 хүн эмчлэгдэж байгаа, тэдгээрээс 91 хүн хөнгөн, 11 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа ажээ.

Тандалтын зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс зургаан хүний дээж авч шинжлэхэд коронавирус илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй, Увс аймагт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнээс тус тус вирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 39 авто тээврийн жолоочийн шинжилгээнээс вирус илрээгүй байна.

Өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан зургаан хүн бүрэн эдгэрч сувилал руу шилжжээ. Тэдний дөрөв нь БХИС-ийн сонсогч нар, хоёр нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутнууд юм байна. Эдгэрсэн оюутнууд насны хувьд дөрөв нь 19-20 насных, нэг нь 33 настай аж. Тавдугаар сарын 13,14-нд эх орондоо ирж оношлогдсон эдгээр оюутнууд ийнхүү 27 хоног эмчлэгдээд эдгэрчээ. Ийнхүү эдгэрсэн хүмүүсийн нас, хүйс, эмчлүүлсэн хоногийг мэдээлж байгаагийн учир нь энэ бүх мэдээллийг нэгтгэн эмчилгээний арга, тактик, үр дүнг харьцуулан судлахад ач холбогдолтой гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...