Sunday, November 24, 2024

ДБЭТ-ын 70 жилийн ойд зориулсан марк худалдаанд гарчээ

Date:

Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсаны 70 ойд зориулсан “Монголын уран барилга” сэдэвт марк худалдаанд гарчээ. ДБЭТ-ын барилга архитекторын онцлог, түүхэн дурсгалт үнэ цэнийг илэрхийлсэн энэхүү марк зургаадугаар сарын 04-нд албан ёсоор худалдаанд гарсан бөгөөд 20000 сери, 10000 хэлхээ хэвлэгдсэн юм байна. Маркны хэмжээ 40х30 мм, хэлхээний хэмжээ: 190х180 мм, 70х150 мм ажээ. Маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, Б.Баярхүү, дизайнераар Ж.Ганхуяг ажиллажээ.

ДБЭТ-ын барилга сонгодог неоклассицизм, үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, дурсгалт барилгад зүй ёсоор ордог. Төв театрын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель хийж, 1949 онд барьж ашиглалтад оруулсан юм байна. Театрын дотор, гадна чимэглэлийг Б.Чимэдээр ахлуулсан Монголын ахмад уран бүтээлчид буюу зураач О.Цэвэгжав, Д.Чойдог, Д.Маньбадар, Ү.Ядамсүрэн, уран барималч С.Чоймбол, Н.Жамбаа, А.Даваацэрэн, А.Доржготов нар гүйцэтгэсэн түүхтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...