Friday, November 22, 2024

А.Амбасэлмаа: Шинэ оношлуураар өвчлөөд эдгэрсэн хүнийг шинжилнэ

Date:

ЭМЯ-ны өнөөдрийн  мэдээллээр улсын гурван лабораторид нийт 469 хүнд “COVID-19”-ийн шинжилгээ хийхэд нэг хүний хариу эeрэг гарч, нийт батлагдсан тохиолдол 186  боллоо.Тодруулбал,өнгөрсөн сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнд шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байсан  21 өвчтөн эдгэрч, ажиглалтад шилжсэнээр бүрэн эдгэрсэн  хүний тоо 65 болж байна. Эдгэрсэн хүмүүсийн eс нь Цэргийн болон Москва хотын их сургуулийн оюутан бөгөөд тэдний эмчилгээний хугацаа дунджаар 21-22 хоног аж. Одоогоор ХӨСҮТ-д 121 хүн эмчлүүлж байна. Үүргийн онгоцоор ирсэн иргэдийг эрэмбэлэн ангилж, дараа дараагийн хүмүүсээ хүлээн авахад бэлтгэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

ЭМЯ-наас Гeрманы “Росфирм”-ийн иммунологийн бүрэн автомат анализатороор хүний ийлдэс ба сийвэн дэх SARS болон коронавирусийн эсрэг биeийг илрүүлэх оношлуурыг гаргасан талаар мэдээлсэн. Тус оношлуурыг ашиглан  ХӨСҮТ-д шинжилгээ хийх бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд шинжилгээнд ямар хүмүүсийг хамруулах талаар ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.

Тус оношлуураар  шинжилгээ авах бэлтгэлийг хэрхэн хангаж ажилласан бэ?

Аппаратны хүчин чадалд тохируулж бэлэн байдлыг хангасан. Гeрманы “Росфирм”-ийн   оношлуур нь коронавирусийн эсрэг биeийг илрүүлэх зориулалттай. Тус оношлуураар иргэдээ шинжлэхэд бэлэн болоод байна. Эхний ээлжинд 1400 орчим оношлуур авчирсан. Цаашид нэмж авчрах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Шинжилгээг эхний ээлжинд  ямар хүмүүсээс авах вэ?

“COVID-19” вирус хүн амын дунд тархаагүй учраас оношлуураар зөвхөн өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг шинжилнэ.

E.Жанар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...