Thursday, April 17, 2025

“π – тооны өдөр” ном хэвлэгджээ

Date:

Физик, технологийн хүрээлэн дээр зохион байгуулагдсан өнгөрсөн 4 жилийн өдөрлөгийн материалыг нэгтгэн 𝜋- тооны өдөр” номыг хэвлэн гаргажээ.

Пи тоо гэдэг бол дэлхий ертөнц дээрх олон гайхамшгуудын нэг. Бид бага, дунд ангийн сурагч байхаасаа л энэ тоог мэддэг болсон байдаг. Гэхдээ 3,14 гэж л мэдэхээс цаашгүй шахам. Харин олон оронд жил бүр 𝜋- тооны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд манай орны хувьд Физик, технологийн хүрээлэн дээр 2016 оны гуравдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн жил бүр 𝜋- тооны өдрийг Математикийн баяр болгон тасралтгүй тэмдэглэж иржээ. Энэ өдрийг анх 1988 оны гуравдугаар сарын 14-нд АНУ-ын Сан-Франциско хотын Эксплораториум шинжлэх ухааны музейн ажилтан, физикч Larry Shaw анх санаачлан тэмдэглэсэн бөгөөд 2009 оны гуравдугаар сарын 14-нд Үндэсний Пи тооны өдөр болгон тэмдэглэснээс хойш олон оронд тэмдэглэдэг болжээ. Энэ өдөр нь мөн алдарт физикч Альберт Эйнштейний төрсөн өдөр юм.

Манай улсын𝜋- тооны өдөрлөг гуравдугаар сарын 14-ны өдрийн 1 цаг 59 (PM) минут 26 секундэд эхлэдэг нь энэ тоог 7 орны нарийвчлалтай тодорхойлж буйг өгүүлж байгаа зорилготой. Энэ өдөрлөгт пи тооны тухай болон математик, физикийн сонирхолтой танилцуулга, илтгэл хэлэлцүүлэх, шагналт бодлого бодох, сонирхогчдын шагналт тэмцээн, тоглоом болдог.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...