Saturday, November 23, 2024

Ц.Мөнхцэцэг дэлхийн гуравдагч орнуудын ШУА-д гишүүнээр сонгогджээ

Date:

Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академи (TWAS) нь шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон улсын өндөр жишигт хүрсэн шилдэг эрдэмтдийг тус академид Насан туршийн гишүүнээр, мөн чадварлаг залуу судлаачдыг Залуу гишүүнээр (TWAS Young Affiliates) сонгон элсүүлдэг уламжлалтай. 

Жил бүр Хөгжиж буй орнуудад ажиллаж буй докторын зэрэг хамгаалсан, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 10-аас дээш тооны бүтээл хэвлүүлсэн, 40 хүртэлх насны шилдэг 25 судлаачдыг Залуу Гишүүнээр 5 жилийн хугацаатайгаар сонгодог.

Саяхан тус хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн судлаач доктор Цэднээгийн Мөнхцэцэг Залуу гишүүнээр сонгогджээ.

Доктор Ц.Мөнхцэцэг нь Тайваний Шинжлэх Ухааны Синика Академид Биотехнологийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд Докторын дараах судлаач эрдэмтнээр Тайваний Синика Академи, АНУ-ын Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургууль, Япон улсын Токиогийн Их Сургууль зэрэг дэлхийд нэр хүндтэй судалгааны төв, их сургуулиудад шилдэг эрдэмтэн судлаачдын багт орон 10 гаруй жил ажиллажээ. 

Түүний судалгааны ажлууд нь ургамлын чиглэлийн олон улсын тэргүүлэх сэтгүүлүүд болох New Phytologist, Plant Physiology, Plant Journal-д хэвлэгдэж байснаас гадна Scientific Reports, Journal of Biological Chemistry зэрэг судалгааны бусад чиглэлийн сэтгүүлүүдэд мөн хэвлэгдсэн байна.

Сонгогдсон Залуу Гишүүд нь Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн чуулга уулзалт, хурлуудад уригдан оролцохоос гадна тус академиас зохион байгуулж буй үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөрүүдэд тухайн орны залуу судлаачдыг оролцуулахад дэмжин ажилладаг байна. Сонгуулт 5 жилийн хугацаа нь дуусгавар болсны дараа Залуу Гишүүн нь тус академийн ”Залуу Төгсөгч”-ээр үргэлжлүүлэн ажилладаг.

Манай улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач доктор Т.Аззаяа 2017 онд Залуу гишүүнээр сонгогдож байжээ.

Эх сурвалж: TWAS Young Affiliates  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...