Friday, November 22, 2024

Улсын тэргүүний Баян-Овоо сум бүх байгууллага, амины орон сууцаа цэвэр усны шугамд холбожээ

Date:

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба улсын тэргүүний Баян-Овоо суманд өнөөдөр ажиллаж байна. Тэрбээр тус суманд ирэх зургадугаар сарын нэгэнд ашиглалтад орох шинэ цэцэрлэгийн барилгын ажилтай танилцжээ. Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 125 хүүхдийн ортой тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Гурван бухат” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байгаа ажээ.

Мөн тус суманд, сумын төвийн инженерийн шугам сүлжээ 1,3 тэрбум төгрөгөөр өнгөрсөн онд ашиглалтад орж, бүх төсөвт байгууллагууд, амины орон сууцууд дулаан, цэвэр усны шугамд холбогджээ. Энэ онд бохирын шугам нэмж суурилуулахаар төлөвлөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...