Sunday, November 24, 2024

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гараг бүр олон нийтэд цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалтай харилцаатай зарим хотуудтай цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй талаар мэдээлэл туршлага солилцож байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсад халдварын тохиолдол илэрээгүй ч эрсдэл гарсан тохиолдолд хариу арга хэмжээг хэрхэн авч ажиллах талаарх дадлага сургуулилтыг улсын хэмжээнд 3000 төрийн албан хаагчдыг оролцуулан зохион байгуулсан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд бүрэн хөл хорио тогтоож ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байгаа. Дэгдэлт тархсан үед эмнэлгийн ачаалал тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхийг нягталж хээрийн болон түр эмнэлгийг дэлгэж сургуулилт хийсэн. Энэ хүрээнд Яармагт байрлах нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид энэ эмнэлэг эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах болно” хэмээв.

Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барина

Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн ажлууд шат шатандаа үргэлжилж байна. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний  ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг  нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ. Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх хүсэлтүүд ирсэн учраас Таван шар – Саппоро, Саппоро – Баянбүрд, МУБИС – Зүүн 4 зам,  Зүүн 4 зам – Офицеруудын ордон,  Яармагийн гүүр – Маршалын гүүр – Зайсангийн гүүр – Скай Ресорт – Баянзүрхийн товчоо – Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам баригдах юм байна. Төв зам дагуу, автомашины замаас ангид, аюулгүй байдлыг хангасан стандартын шаардлага хангасан дугуйн зам баригдаж байгаа гэдгийг дурдлаа. Жишээ нь, Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болж, үлдсэн ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийнэ хэмээсэн юм.

Модны суулгац, судалгаа, үрсэлгээний төвийг байгууллаа

Нийслэлийн ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн нэгдсэн үйлчилгээг сайжруулах зорилгоор Модны суулгац, судалгаа үрсэлгээний төвийг байгуулсан байна. Ингэснээр сургалт, судалгаа хийх боломжтой төвтэй болж байгаа аж. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хавар бүр сурагчид, оюутнууд сургуулиа төгсөж, хонхны баяраа хийдэг. Ёслол баяраа тэмдэглэхдээ илүү үр бүтээлтэй, байгаль орчинд ээлтэй тэмдэглэдэг болгохын тулд төгсөлтийн баяраараа мод суулгадаг зориулалтын талбай гаргаж өгөхөөр болсон. Есөн дүүргийн боловсролын газарт мод суулгац тарих, танхимаас гадуур байгаль экологийн боловсрол олгодог байх боломжийг Гачууртын минж нутагшуулах төвийн ойролцоо, Чингэлтэй,  Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн чиглэлд гаргаж өгөхөөр болсон” хэмээлээ.

Мөн Улаанбаатар хотын хуурайшилтыг багасгах, саарал ус, далан сувгийг дагасан шар усыг ашиглах замаар хөвд нуур байгуулах ажлыг эрчимтэй эхлүүлжээ. Энэ хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүд 1884 га талбайд суулгац үрсэлгээ, төрөл бүрийн ургамал ногоон байгууламжийн ажлыг хийж, нуур хөвд байгуулах боломжтой болжээ. Гэхдээ нэг наст бус олон наст ургамалыг тарж суулгах юм байна. Мод тарих сонирхолтой иргэд аж ахуйн нэгжүүд хүсэлтээ ирүүлсний дагуу газар гаргаж өгөх болно гэдгийг хотын Захирагч онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...